Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан автобусны 13 чиглэлийг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-29 15:00:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20.00 цагаас ирэх сарын 8-ны 6.00 цаг хүртэл хааж, засах болсноор нийтийн тээврийн 13 чиглэлийг өөрчлөв.


Дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпын гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөнийг зохион байгуулжээ.


Ингэхдээ автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.


 

関連ニュース