Коронавируст халдварын улмаас нийт 41 хүн нас бараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-04-17 11:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан дөрвөн хүн өчигдөр нас баржээ.


ЭМЯ-ны мэдээлснээр, тэдний гурав нь 70-83 насны эмэгтэй, 85 настай эрэгтэй юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. 

Ингэснээр манай улсад одоогоор коронавируст халдварын улмаас нийт 41 хүн нас бараад байна.

関連ニュース