"COVID-19"-ийн вакцинд 30-39 насныхан идэвхтэй хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-05 11:36:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 376 373  хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.


Вакцинд хамрагдагсдаас 30-39 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Харин  нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийнхэн вакцинд хамгийн ихээр хамрагдсан бол ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Баянзүрх дүүргийн тал хувьд нь ч хүрэхгүй байгаа аж. Тодруулбал, БЗД-т 101 568, СХД-ийн 44 187, ХУД-ийн 47 239, СБД-ийн 43 430, ЧД-ийн 39 900, БГД-ийн 55 007, Багахангай 766, Налайх 8618, Багануур 6024 иргэн тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна.


Түүнчлэн найман аймагт дархлаажуулалтын ажил эхлээд байна. Орон нутагт эрүүл мэндийн ажилчдаас гадна уул уурхайн салбарын ажилтнууд, гаалийн байгууллагынхан дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж.


Өнөөдрөөс нийслэлд өдөртөө 30 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

関連ニュース