MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Киргизэд эрүүл мэндийн сайд нь хамгийн түрүүнд вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-30 11:19:31

БЭЭЖИН. /Xinhua/. Киргиз улс Хятадын “Sinopharm” компанийн вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэллээ.


Тус улсын Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиев, Эрүүл мэндийн орлогч сайд нар хамгийн түрүүнд камерын өмнө вакцин хийлгэж, олон нийтийг вакцинжуулах аяныг эхлүүлэв.


Киргизэд эхний ээлжинд эмч, багш нар болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд вакцин хийлгэх бол дараа нь архаг өвчтэй хүмүүс, 65-наас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулах аж.


Тус улсад халдварын тохиолдол өдөрт дунджаар 100-д хүрч байгаа бол сүүлийн жилд халдварын улмаас 1497 хүн нас баржээ. Өмнө нь Хятадын эрх баригчид “Sinopharm” компанийн вакцинаас Киргизэд 150 мянган тунг хандивласан байна.

関連ニュース