Сэтгүүлчдэд сонгуулийн тухай хуулиар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 09:22:37

Сонгуулийн тухай багц мэдээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах, сурталчилгааг хэрхэн явуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг СЕХ-ны Мэдээлэл судалгаа аргазүйн хэлтсийн дарга Б. Оюумаа удирдав. Сургалтаар СЕХ, Харилцаа холбооны зохицуулах холбооноос /ХХЗХ/ энэ оны 4-р сарын 26-ны өдөр баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”ын талаар ерөнхий мэдээлэл өгөв.

Тус журамд Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хугацаа нь хоногт 60 минутаас хэтрэхгүй байх, нэр дэвшигчийн дагнасан сурталчилгааг хоногт 15 минутаас хэтрүүлэхгүй, нэг нам, эвслийн дэвшигчин гаргасан сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй мэдээг хоногт 5 минутаас хэтрүүлэхгүй, Мэтгэлцээний нэг нам, эвслийн бус хэд хэдэн нэр дэвшигч, бие даагчаас 4-өөс доошгүй хамруулан явуулах, Цаг үеийн шинжтэй үйл явцын мэдээлэл, боловсролын болон хүүхдийн нэвтрүүлгийн дундуур сонгуулийн сурталчилгаа явуулахгүй байх, Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн явуулах, сонгууийн тухай болон бусад хууль зөрчсөн нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн гаргахыг хориглоно гэх мэт зохицуулалтыг тусгаж өгчээ.

Харин цахим сайтуудын зөвхөн нэр дэвшигчийн болон нам эвслийн уриа, лого бүхий баннерыг холбоос болгож байршуулах аж. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах өөрийн сайттай байх бөгөөд бусад сайтууд зөвхөн холбоос байгуулах эрхтэй юм байна.

Хэвлэмэл бүтээгдэхүүний хувьд нэр дэвшигч А4 –ийн 8 нүүрээс илүүгүй сонин, сэтгүүл бэлтгэн гаргах үүрэгтэй аж.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөвлөгөө өглөө

Тавдугаар сарын 21-ний Бямба гарагт Цэцэрлэг хотноо шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас орон нутгийн сэтгүүлчдэд анхааруулга өглөө.

Тус газраас нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэж доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ мэдээлэл нийтлэхгүй байхыг анхаарууллаа.

Зөрчил гаргасан тохиолдолд “Монгол улсын Сонгуулийн тухай””хуульд заасан арга хэмжээ ава ажээ.

Тус хуулийн 70дугаар зүйлийн 70.1.6, 70.7 –д заасан заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл, цахим хуудасны тандалтыг зургаан сарын хугацаагаар шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтээр үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага түдгэлзүүлэхээр хуульчилсан гэдгийг анхаарууллаа.

МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ

Архангай аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч 23 иргэнийг бүртгэхээс татгалзах тухай 05 тоот тогтоолыг аймгийн сонгуулийн хорооноос гаргажээ.

Эдгээр хүмүүсийн баримт бичигт Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3-т заасан нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, мөн зүйлийн 157.2.5-д заасан ....өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг гэсэн баримт бичгүүд дутуу байх тул Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн  05 тоот тогтоолыг гаргасан гэж Архангай аймгийн сонгуулийн хорооны ажилтан тайлбар өглөө

Харин МАХН-ынхны хувьд, хүний сонгогдох эрхийг зөрчлөө хэмээн шүүхэд хандаж байгаа сурагтай. Энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр тус намын байраар очиход хаалга нь түгжээстэй байлаа.

МАН,АН болон бие даагч 79 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэжээ

2016 оны Архангай аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намын 39, Ардын намын 39, бие даагч Н.Отгонжаргал нарыг нэр дэвшигчээр бүртгэж сонгуулийн хороо тогтоол гарган баталгаажуулжээ.

Нэр дэвшүүлж ирсэн эдгээр хүний баримт бичгийг нятлан шалгахад шаардлага хангасан байсан гэж сонгуулийн хорооны хурлаар хэлэлцэж тогтоод хуулийн дагуу үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга А.Ариунтуяа нарт үүрэг болгожээ.

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 01 тоот тогтоолоор ИТХ-ыг сонгох сонгуулийн тойргийг 25-аар байгуулж мандатын тоог 39-ээр баталсан бөгөөд энэ тал дээр хэн ч ямар ч хэл ам гаргаагүй байна.

 

 Архангай аймаг Л.Булган

関連ニュース