“Тамир” зуслан хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙУлаанбаатар нийслэлээс 434, Цэцэрлэг хотноо 32 километр зайтай Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян –Уул багийн нутаг Шивэрт гэдэг үзэсгэлэнт газар оршдог “Тамир” зуслан хүүхдүүдээ амраах бэлтгэлийг бүрэн базаажээ.
Аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.нямдаваагийн мэдээлснээр, хүүхдийн энэхүү зусланд бага оврын автобусыг “Лүндээ –Очир” ХХК –ийр гүйцэтгүүлэн нийлүүлж, 1,49,5 сая төгрөгийн их засварын ажлыг “Мандаа чулуу” компаниар гэрээ байгуулан хийлгэжээ.
Тус зуслангийн амрах байранд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зуун сая төгрөгийн эд хогшил, тоног төхөөрөмжийг авч тавьжээ.
Тус зуслан 1953 оны долдугаар сарын нэгнээс эхлэн өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд ОХУ, Куба, Аргентин, Цейлон, Испани, Иран, Гвиней, Чех, Славак, Герман зэрэг 20 гаруй орны 60 шахам хүндэт зочин –амрагчтайг 1983 оны зуслангийнхаа танилцуулгад тэмдэглэн үлдээжээ.
Архангай аймаг Л.Булган