АРХАНГАЙ: Орон нутгийн төсвийн орлогыг 16.6 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-19 16:39:19

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 8 сард аймгийн төсөвт 41.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 47.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 15.9 хувиар давуулан биелүүлсэн байна.


Орон нутгийн төсвийн орлогод 17.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 20.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 16.6 хувиар давуулан биелүүлжээ.


Аймгийн төсвийн орлогын 56.2 хувийг тусламжийн орлогоор, 39.1 хувийг татварын орлогоор, 4.6 хувийг татварын бус орлого, 0.1 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлжээ.

 

Улсын төсвийн орлогод аж ахуй нэгжийн орлогын албан татварт 1415.9 сая төгрөг, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 1753.2 сая төгрөг, автын агаарын бохирдлын төлбөрт 85.5 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөрт 2.2 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.5 сая, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар 3.1 сая төгрөг, оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 0.2 сая төгрөг, нийт 3260.8 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

関連ニュース