Увс нуур цөнгөө түрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-06 17:10:05

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн нийт нутгаар цаг агаар таагүй, үүлэрхэг, салхи шуургатай байна.

Өчигдрийн шуурганаар Увс нуур цөнгөө түрснээр Монголын хамгийн том нуур мөсөн бүрхүүлээсээ салсан байна. Нуур энэ жил баруун урд зүг рүү буюу Малчин сум талд цөнгөө түржээ. Увс нуурын цөн аль тал руугаа түрнэ тэр жил тухайн газарт зуншлага сайхан болдог гэж нутгийн өвгөд хөгшид ярьдаг юм.

Увс нуур цөнгөө түрсэн үед хоёр, гурван давхар байшингийн дайтай мөсөн уул нуурын эрэг дээр үүсдэг. Нуурын цөн түрэх үеэр байгалийн энэхүү ховор үзэгдлийг харах гэсэн машин унаатай хүмүүсийн цуваа нэг хэсэгтээ нуурын зүг хөвөрдөг юм. 

関連ニュース