Хөвсгөл аймагт 3447 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж байна.
Тус аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 3447 хүүхэд элсэн орлоо. Харин 12-р ангийг 1473 хүүхэд төгсөнө. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн өмчийн 6 нийт 45 цэцэрлэгт 11500 хүүхэд хамрагдаж 270 үндсэн багш ажиллана. Ерөнхий боловсролын төрийн өмчийн 34, хувийн хэвшлийн 1 нийт 35 сургуульд 28500 хүүхэд суралцах ажээ.
Боловсрол, соёлын салбарт 2018-2019 онд 87,3 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн дотор 3 ажлыг 100
хувь бүрэн хийсэн, 8 ажил гүйцэтгэгч шалгарсан, 10 ажил гэрээ байгуулах
шатандаа явж байгаа бөгөөд өнөөдөр бүх сургууль, цэцэрлэгийн хичээл
сургалтын үйл ажиллагаа хэвийн эхэллээ.