11 настай охин сураггүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн 11 настай охин Х сурагчдын дотуур байрнаас 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд гараад сураггүй болсон байна.
Тус сум
дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагаас эхлэн 5 дугаар сарын 1-ний өдрийн 21 цагийн хооронд эрэн хайх
ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн
Цагдаагийн газрын 7 алба хаагч, нутгийн иргэдийн хамт Рашаант суманд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Охиныг үзсэн харсан хүн байвал