Хүндийн өргөлтийн ДӨАШТ-д манай хоёр тамирчин хүчээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-11 11:48:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Б.Хонгорзул өнөөдөр 59 кг-д хүчээ сорих бол, ОУХМ Г.Энэрэл маргааш 71 кг-д туйвангийн түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд өрсөлдөнө.


Тус тэмцээн гуравдугаар сарын 8-15-нд АНУ-ын Лас-Вeгас хотноо үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна. Монголын хүндийн өргөлтийн холбоо /МХӨХ/-ны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүүгиин хамтаар эх орноо төлөөлөн хүчээ сорихоор очсон тэд 17 настай юм. Жин тус бүрд 13 тамирчин өрсөлдөж байгаа аж.


Тэмцээнийг дэнслэн шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олон улсын олимпийн шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.

関連ニュース