Дэлхийн 3 удаагийн аварга Г.Угалзцэцэг, Ази тивийн аваргаар 3 дахь удаагаа шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-06 13:45:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд алтан медалийн эзэн болжээ.


Тэрбээр, Дэлхийн гурван ч удаагийн аварга тамирчин бөгөөд энэ удаа ч дахин хосгүй амжилт үзүүлж Ази тивийн гурван удаагийн аваргаар тодорч  байна.



Дэлхийн 3 удаагийн Г.Угалзцэцэг нь 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан манай улсын энэ спортын шилдгийн шилдэг тамирчин билээ.

関連ニュース