Замын-Үүдэд БНХАУ Ерөнхий консулын газраа нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-26 15:42:28

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг энэ сарын 25-нд БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суух Ерөнхий консул Цай Вэньруйд Консулын экзекватур гардуулав.

Эл өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин ерөнхий консулыг томилогдсонтой холбогдуулан Хятадын Элчин сайдын яамны байранд хүлээн авалт зохион байгууллаа.

Хятадын элчин сайд Шин Хай Мин хэлэхдээ “Замын-Үүд бол Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачлагатай, талын замтай холбох чухал бүс нутаг юм. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах чухал чиглэл. Замын-Үүд бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны дунд чухал байр суурь эзэлдэгийг чухалчлан үзэж байна. Тийм учраас Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газар нь Хятад улсын хуурай газраар хиллэдэг хөрш орнууд дундаа цорын ганц хил дээр байгуулагдаж байгаа Ерөнхий консулын газар юм. Монгол Хятад хоёр талын хичээл зүтгэлээр Эрээн, Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, хоёр орны хилийн нэгэн “Сувд” болно гэдэгт найдаж байна” гэв.

Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын дарга Т.Занабазар, Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Ч.Сайнтөр болон бусад салбар шүүх, арбитр, цагдаа зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов.

 

Б.Туул

関連ニュース