Дархан-Уул аймагт “Шилмэл мал-2025” үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-02 11:38:44

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдааг маргааш Дархан-Уул аймгийн Хонгор суманд зохион байгуулах гэж байна.


Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололт амжилттай хослуулан хөгжүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх нь энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго аж. Хоёр өдөр үргэлжлэх “Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн дуудлага худалдаа Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох юм.


Үүнд малчид, мал аж ахуй эрхлэгчид Монголд үржүүлж буй баталгаажсан үүлдэр омгийн мал болон сайжруулагчаар авч ашиглаж буй өндөр ашиг шимт цэвэр үүлрийн мал, гахай, тахай, малын эм бэлдмэл, тэжээлийн үзэсгэлэн болон хурдны удам, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малын дуудлага худалдаанд оролцуулах боломжтой ажээ.


Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Дархан-Уул аймагт зохион байгуулсан шилмэл малын үзэсгэлэн худалдаагаар малчид, мал аж ахуй эрхлэгчид 140 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. 









関連ニュース