2016 онд найман барилгыг хувьчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 11:55:39

Архангай аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаас 2016 онд орон нутгийн өмчөөс хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж батлалаа гэж Төрийн өмчийн албаны дарга Х.Ганхуяг танилцууллаа.

Дурьдвал,  Жаргалант сумын ЗДТГ-ын Хоолт багийн хоёр айлын орон сууц мөн багт  байгаа тус сумын эрүүл мэндийн төвийн хүн эмнэлгийн байр, Чулуут, Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын халуун ус, Тариат сумын ЗДТГ-ын  Алтаад  багийн контор, улаан булан, мөн сумын Мөрөн багийн улаан булан, Хотонт сумын ЗДТГ-ын буудал, Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн халуун усны барилга зэрэг объектууд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтанд багтжээ .

Архангай аймаг Л. Булган

関連ニュース