"Шүүхийн үйлчилгээний төв"-тэй болсноор ачаалал эрс багасчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2017 оныг "Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил" болгож, анхан шатны шүүхүүдийг "Шүүхийн үйлчилгээний төв"-тэй болгох зорилт тавьсан. Үүний эхлэл болгож хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд "Шүүхийн үйлчилгээний төв" нээснийг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
2996日