"Өсвөрийн аврагч" тэмцээний аваргаар 23 дугаар сургуулийнхан түрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн зохион явууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан нар оролцон өсвөрийн аврагчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.
2915日