"Цэвдэг жаран"-ыг цэгнэе гэвэл...
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МУИС-ийн шинэ номын санд дайллаганд орж оюуны цангаагаа тайллаа. Цахимаар түгээгдсэн зарыг дагаад очсон ч цаасанд нэртэй урилга ширээн дээр тавиастай, цаг ямагт ойр яваа утга зохиолын садангууд ч ярайн суугаастай...Ардын уран зохиолч Тангадын Галсан шинэ номын тухай, хуучин шавийнхаа тухай үг холбож, егөө сэлбэж, өнгөрсөн одоо цагийн хэлмэгдлийг сүлбэж 1937оноос улбаатай төрийн "цэвдэгшлийг" сануулж, эцэст нь романы шинэлэг хэлбэр, уламжлалт хэллэгийг Долгорын Цэнджаваас өөр хэн ч бичихгүй дээ гэдэг шүүлтүүртэй үнэлгээг өглөө.
2860日