Т.Очирпүрэв: Монгол гутал байгальд ээлтэй, өмсөхөд эвтэйхэн, удаан эдэлгээтэй
Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хайрхандулаан сумын харьяат малчин Т.Очирпүрэв удмынхаа дөрвөн үеийн ур чадварыг өвлөж, уламжлалт гар хийцийн монгол гутлыг урлаж байна. Хуучин цагийн болон орчин үеийн хийц загвараар ч гутал урласан, дандаа гараар оёдог нь түүний арга барил юм. Саяхан “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадмын үеэр сайд Ч.Ундрам түүнд өв соёл шингэсэн, хуучны хийц бүхий монгол гутал захиалжээ.
15日