Галт тэргэнд үйлчилсэн 19 ажилтныг УБТЗ-ын төв эмнэлэгт тусгаарлажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн
газар, УОК-ын шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын
зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг
25 ортой тусгаарлах байр бэлтгэсэн байна. Тус байранд өнөөдрийн
байдлаар, Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үйлчилж байсан 19
ажилтныг тусгаарлажээ.
1998日