Кагошима мужид хүчтэй аадар бороо орохыг анхааруулжээ
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 8 /Kyodo/. Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужийн Киришима хотод хүчтэй аадар бороо орохыг Цаг уурын агентлагаас өнөө өглөө онцгойлон анхааруулж, хөрс нурах, нам дор газар үерлэх, голын ус халих аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд уриалжээ.
65日