Газад гал зогсоох төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжжээ
НЬЮ-ЙОРК, 2024 оны зургаадугаар сарын 11 /VOA/. Газын зурваст Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай Ерөнхийлөгч Жо Байдены саналыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл даваа гарагт дэмжиж, найман сар үргэлжилсэн дайныг зогсооход чиглэсэн гэрээг хүлээн авахыг Палестины зэвсэгт дайчдад уриалав.
492日