Соёл урлагийнхан спортын таван төрлөөр өрсөлдөж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж, эдүгээ 26 дахь жилтэйгээ золгож байна. 9 дүгээр сарын 2 дахь ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг ёсоор Үндэсний
номын сан, Хүүхдийн төв номын, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
хамтран 12-ны өдрийг хүртэл "Спортын бага наадам" зохион байгуулж,
волейбол, ширээний теннис, шатар, шагайн харваа, биллиард гэсэн 5
төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорино.
2133日