Цаа бугын тоо толгой 2000 давсныг тэмдэглэлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд цаа бугын тоо толгой 2396 болж өссөнийг тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цаатны наадам-2000 цааны баяр" Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд энэ сарын 16-17-нд боллоо. Цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилготой уг баярын нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож, үг хэлэв.
2247日