"Молоко"-ны лаазаар тоглож байсан хүүхдүүд модон тоглоомтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-04 14:52:23

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг дарга, ЗДТГ-ын зүгээс ОНХС-ийн хөрөнгөөр цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэлийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. 

Өнгөрсөн жил нэгдүгээр цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг шинэчилж байсан бол энэ жил 3,5-р цэцэрлэг болон Өлзийт тосгоны цэцэрлэгийн нийт 375 хүүхдийн зөөлөн эдлэл, ор хөнжлийн даавууг шинэчилжээ.

Мөн Тахилгат тосгоны цэцэрлэгийн тоглоомыг шинэчилж, модон тоглоом гардуулан өглөө. Урд нь Тахилгат тосгоны цэцэрлэгийн тоглоом хангалтгүйгээс тосгоны хүүхдүүд "Молоко"-ны лаазаар тоглож байна гэсэн гомдол гарч, тосгоноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ш.Шинэбаяр, П.Сарантуяа нар хүсэлт гаргасан нь өнөөдөр ажил хэрэг болж байна. 

Энэхүү модон тоглоом нь хүүхдийн сэтгэхүй болон гарын булчинг хөгжүүлэх ач холбогдолтой эко тоглоом ажээ.

Д.Одонтунгалаг
Related news