Юанийн доллартай харьцах ханшийг бууруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк /Төвбанк/ үндэсний валютынхаа доллартай харьцах нэгж ханшийг 6.4140 болгон буурууллаа. Энэ нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Хятадын гадаад худалдааны эерэг тэнцэл, мөн юанийн бусад орны валюттай харьцах ханш чангарч байгааг харгалзан валютын ханшийг “тооцох аргачлалыг нарийвчлан оновчтой болгох” шийдвэр гаргаснаа тус улсын Ардын банк наймдугаар сарын 11-нд мэдэгдсэн билээ.
Үүний дараа гурван өдрийн турш юанийн доллартай харьцах ханш 4.6 хувиар буурч нэг доллар 6.40 юаньтай тэнцэж байв. Гэвч үүний дараа ханш 6.4085-аас буураагүй байна.
Жэньминьби буюу юанийг Олон улсын валютын сангийн нөөц валютын сагсанд оруулах шийдвэрийг тус сангийн захирлуудын зөвлөл 11 дүгээр сарын 30-нд гаргасан билээ. Энэ шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Д.Жаргал