АНУ-д эсэргүүцлээ илэрхийлэх хүрээнд Оростой хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-21 14:48:41
АНКАРА. /ТАСС/. АНУ-д эсэргүүцлээ илэрхийлэх хүрээнд Турк улс Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ хэд хэдэн улс, тэр дундаа Орос улстай хамтран ажиллана гэж Туркийн Худалдааны яамны албан ёсны мэдээнд дурджээ.  

“Ган болон хөнгөн цагаанд нэмэлт татвар ногдуулах АНУ-ын шийдвэртэй холбогдуулан манай улс Америкт эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. ДХБ-д бидэнтэй хамтран Европын Холбооноос гадна Энэтхэг, Хятад, Швейцарь, Норвеги, Канад, Орос болон Мексик улс эсэргүүцлээ илэрхийлэх үйл явцад нэгдэж байгаа юм. Бид дээр дурдсан улсуудтай хамтран ажиллаж, экспортлогчид, ард түмнээ хамгаалахад хүчин чармайлт гаргасаар байх болно” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
 
Туркийн ган болон хөнгөн цагааны импортод ногдуулах татварыг нэмэгдүүлэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын  шийдвэртэй холбоотойгоор хоёр улсын харилцаа хурцадмал байдалтай болоод байгаа билээ.

Э.Аянзаяа 
Related news