Францын Total компани Иранаас гарч явлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./РИА Новости/.Францын газрын тос олборлогч Total компани Иран улсаас албан ёсоор гарч явжээ. Энэ тухай Ираны Нефтийн сайд Бижан Зангане мэдэгдлээ.
“Хэрвээ Францын болон Европын эрх бүхий байгууллагуудын дэмжлэгтэйгээр АНУ-аас тусгай зөвшөөрөл авч чадахгүй бол Америкийн хориг арга хэмжээнээс үүдэн “Өмнөд Парс 11” гэдэг төслөөс 11 дүгээр сарын 4-нөөс өмнө гарна” гэдгээ Францын компани 5 дугаар сарын дундуур мэдэгдэж байсан юм.
Ираны сайдын ярьснаар, тус улс төслийг хэрэгжүүлэх өөр компанийг хайж байгаа бөгөөд Хятадын Үндэсний нефть-хийн корпораци /СNPC/ нь Францын компанийг орлож магадгүй гэдгийг тэрбээр өмнө нь хэлж байлаа. Сайд 5 дугаар сард мэдэгдэхдээ “Иран дахь ажлаа үргэлжлүүлэхийн тулд Америкийн эрх баригчдаас хоёр сарын дотор тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөх боломж “Тотал” компанид бий” гэж байсан юм.
Ираны Үндэсний нефтийн компани /NIOC/ болон Францын “Тotal” компани 2017 оны 7 дугаар эхээр “Өмнөд Парс” төслийн 11 дэх үе шатыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 1 тэрбум ам.долларын үний дүн бүхий уг гэрээнд зааснаар Total (50,1%) компани төслөөс гарсан тохиолдолд Хятадын CNPC компани түүний эзэмшлийн хувийг авах боломжтой аж. “Өмнөд Парс” төслийн 30 хувийг Хятадын компани, 19,9 хувийг нь Ираны Petropars компани тус тус эзэмшдэг аж.

Э.Аянзаяа