Оросын “Профинет” компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-16 16:04:32
МОСКВА. /АиФ/. АНУ-ын эрх баригчид Умард Солонгостой холбоотойгоор Оросын “Профинет” компани болон тус компанийн ерөнхий захирал Василия Колчановагийн эсрэг хориг арга хэмжээ авжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Приморийн далайн тээврийн “Профинет” компани Умард Солонгосын далбааг мандуулсан хөлөг онгоцнуудад 6 удаа үйлчилгээ үзүүлжээ хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Эдгээр хөлөг онгоц дунд газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн хориг арга хэмжээнд багтаж байгаа хөлөг онгоцууд байжээ. Умард Солонгосын хувьд газрын тосны салбарт хориг арга хэмжээ авч байгааг мэдсээр байж тус компани үйлчилгээ үзүүлсэн байна гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Э.Аянзаяа 
Related news