АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Sputnik/. БНХАУ-аас импортолж буй 200 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10-аас 25 хувь болгон нэмэх саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцэж байна гэж албаны хүн мэдэгдсэнийг тус улсын “The Washington Post” сонин мэдээлжээ.
Энэхүү алхам нь эргээд АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд дарамт учруулах сөрөг талтай хэдий ч тус улсын Засгийн газар БНХАУ-д үзүүлэх дарамт шахалтаа эрчимжүүлэх дохио байж болох юм гэж мэдээлэлд дурдсан байна. Гэсэн хэдий ч эцсийн шийд хараахан гараагүй байгаа юм.
БНХАУ-аас АНУ руу импортолж байгаа 200 тэрбум доллар бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна гэж долдугаар сарын эхээр АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгч мэдэгдэж байсан билээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн гуравдугаар сард импортын ган болон хөнгөн цагаанд өндөр татвар ногдуулна гэж мэдэгдсэн нь тус улсын худалдааны томоохон түншүүдийн дургүйцлийг хүргэж, маргаан дэгдээсэн юм. Үүний хариуд түнш орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд мөн татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Улмаар талууд тавдугаар сард хэлэлцэж, худалдааны тэнцвэрт байдлыг хадгалахаар тохиролцсон боловч долдугаар сард АНУ БНХАУ-аас импортолж буй 34 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан байна.

Д.Нямтулга