Конгрессын завсрын сонгууль түүхэндээ хамгийн өндөр өртөгтэй сонгууль болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ирэх 11 дүгээр сард болох Конгрессын завсрын сонгууль нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их мөнгө зарлагадсан сонгууль болно гэж “New York Post” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, хууль тогтоох байгууллагын албан тушаалд нэр дэвшигчид телевизийн суртачилгаанд л гэхэд 1 гаруй тэрбум ам.долларыг зарцуулах аж. Ардчилсан нам болон Бүгд Найрамдахчууд нэр дэвшигчдээ дэмжсэн телевизийн сурталчилгаанд нийт 170 сая ам.долларыг зарцуулаад байгаа бөгөөд ирэх саруудад 230 сая ам.долларыг зарцуулахаар нөөцөлжээ.
Түүнчлэн төлөөлөгчдийн танхимын сонгуульд Ардчилсан намынхан сурталчилгаандаа 135 сая ам.долларыг зарцуулах төлөвтэй байгаа бол Бүгд Найрамдахчууд 146 сая ам.долларыг зарцуулах төлөвтэй байгаа аж.
Телевизийн сурталчилгаанд эдгээр болон бусад зардлыг оролцуулан тооцвол наад зах нь 1,02 тэрбум ам.доллар болох аж. Хэрэв бусад төрлийн сурталчилгаа болон сонгуулийн штабуудын ажилтнуудын цалин хөлс, олон нийтийн санал асуулга явуулах албан газруудын үзүүлэх үйлчилгээний зардлуудыг багтаан тооцвол энэ дүн 1,6 тэрбум ам.долларт хүрэх юм гэж “New York Post” сонин тэмдэглэсэн байна.
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ирэх 11 дүгээр сарын 6-нд болох юм.

Э.Аянзаяа