АНУ-ын насанд хүрэгчдийн тал хувь нь чихрийн шижинтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын насанд хүрэгчдийн тал хувь нь чихрийн шижинтэй эсвэл чихрийн шижинтэй болох шатандаа байна гэсэн судалгаа гарчээ.
АНУ-ын насанд хүрэгчдийн дунд чихрийн шижний тархалт 2012 онд 12-14 хувь, харин чихрийн шижинтэй болох шатны тархалт 37-38 хувьтай байгааг харуулсан судалгааг АНУ-ын Эрүүл мэндийн холбооны сэтгүүлд нийтэлжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын нийт насанд хүрэгчдийн дунд чихрийн шижний тархалт 1988-2012 оны хооронд 10-12 хувиар нэмэгдсэн байна.
Боловсрол болон орлогын түвшин, арьсны өнгө, үндэстэн, бага ястан, нас, хүйс зэрэг аль ч шатан дахь чихрийн шижний тархалтын хувь нэмэгдсэн болохыг АНУ-ын үндэсний хэмжээнд хийсэн эрүүл мэндийн томоохон судалгаа харуулжээ.
1988-2012 оны хооронд чихрийн шижний тархалтын хувь нэмэгдсэн хэдий ч 2007-2012 онд буурсан үзүүлэлт гарчээ.
Д.Нямтулга
Comments