Дэлхий нийтийн нээлттэй эдийн засгийг цогцлоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-06-11 12:11:46
ЦИНДАО. /Ройтерс/. Саяхан Хятадын Циндао хотноо болж өнгөрсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хуралдаан дээр БНХАУ-ын дарга Си Жиньпин үг хэлэхдээ "Өөрийн зах зээлийг л хамгаалах зорилготой амин хувиа хичээсэн явцуу бодлогоос татгалзаж, дэлхий нийтийн нээлттэй эдийн засгийг цогцлоохыг уриаллаа" гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.  

Худалдааны асуудлаар нэлээд маргаантай байгаа АНУ-ыг Хятадын төрийн тэргүүн онцлон дурдаагүй бөгөөд "Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг хүндэтгэж, худалдааны олон талт тогтолцоог дэмжих нь чухал" болохыг тэмдэглэсэн байна. 

"ШХАБ-ын гишүүн орнуудын хамтран төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд БНХАУ нийт 30 тэрбум юань буюу 4.7 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байна" гэж БНХАУ-ын дарга мэдэгджээ.
 
Э.Хулан

Related news