Хөгжлийн бүсүүдийн худалдааны хэмжээ тогтвортой өссөн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-06-04 09:10:37
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн бүсүүдийн худалдааны эргэлт 2017 онд тогтвортой өссөн тухай тус улсын Худалдааны яамнаас мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Хятадын худалдааны яамны хэвлэлийн албаны ажилтан Гао Фэний мэдэгдснээр, өнгөрсөн онд тус улсын эдийн засгийн хөгжлийн 219 бүст нийт 5.6 их наяд юань буюу 875 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн буюу өнгөрсөн онтой харьцуулбал 17.5 хувиар өссөн байна.

Экспортын хэмжээ 3.2 их наяд юань хүрсэн нь өмнөх оноос 17 хувиар нэмэгджээ. Үүнээс өндөр технологийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 1.1 их наяд юань байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 11.5 хувиар өссөн байна. Импортын хэмжээ 2.4 их наяд юань болсон нь 18 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. 

Э.Хулан
 
Related news