Нийт малын хорогдол нэг сумын малтай тэнцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар 88,2 мянган толгой мал хорогдсон талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсээс мэдээллээ.
Малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс 54,2 мянган толгойгоор их байна. Өнгрөгөч өвөл, хаврын хахир цагт хорогдсон малын тоо Тэшиг сумын нийт мал сүргийн тоотой тэнцэж байгаа аж.
Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр суманд 10-22,5 мянган мал хорогдож, нийт хорогдлын тал хувийг эзэлж байна.

М.Батжаргал