Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 1 тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоон хоногт таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 235.1 сая төгрөгийн гүйлгээ буюу нийт 1 тэрбум 175 сая 882 817 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Харин өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 40 хувьцаат компанийн 577 327 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 19 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" AZH+15.00 хувь, "Бинсэ" BHR+15.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" MMX-6.75 хувь, "Улсын Их Дэлгүүр" BDS-6.58 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 19,173.36 нэгж болж 0.21 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 373 тэрбум 654 сая 968 819 төгрөг боллоо. Өчигдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-05-21 энд дарж авна уу.

Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
19 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days