Шороонд дарагдсан хоёр хүнийг аврахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ"Хоёр хүн шороонд дарагдсан байна" гэх дуудлагаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиж аврахаар ажиллаж байгаа мэдээг ОБЕГ-аас өглөө.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлож байсан хоёр иргэн шороонд дарагджээ. Тэдгээр иргэн нь 42 настай Х, 31 настай Д нар юм байна. Онцгой байдлын газрын алба хаагчид шороонд дарагдсан хоёр хүнийг гарган авч аврахаар ажиллаж байна.
Ж.Батсайхан
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days