Зургаан өдөрт 7847 нохой, муур устгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын хэмжээнд золбин нохой муур устгалын ажлыг эрчимжүүлэх зорилгоор нохой устгалын 12 бригадыг хороодод хуваарилан ажиллуулж байна.
Мөн ойрын өдрүүдэд нохой, муур тооллогын ажлыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг 5366, Баянзүрх дүүрэг 2481 золбин нохой, муур устгасан байна.
Ийнхүү зургаан өдрийн байдлаар бүтэн нэг сарын турш устгадаг байсан 7847 нохой муурыг устгалд оруулан цөөрүүлжээ. Золбин нохой, муур устгах ажил 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Ж.Батсайхан
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day