Улс орноосоо хөөн гаргасан дипломатчдын оронд шинэ хүмүүс явуулахыг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын улс орноосоо хөөн гаргасан Оросын 60 дипломатчийн оронд шинэ хүмүүс илгээхийг АНУ-ын Төрийн Департамент ОХУ-д санал болгожээ. Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллахад зөвшөөрөгдсөн ажилтнуудын нийт тоог бууруулахгүй байж болно хэмээн тус газар тэмдэглэсэн байна.
"ОХУ-ын Засгийн газар дипломат төлөөлөгчийн газрууд дахь сул орон тоон дээр хүмүүсийг нөхөн томилж бүрэн эрхийг нь урьдын адил хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй” хэмээн Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын улс орноосоо хөөн гаргасан АНУ-ын дипломатчдын оронд шинэ дипломатчдыг Орос улс хүлээн авах боломжтой гэж АНУ үзэж байна хэмээн тэрбээр ярьсан байна.
Оросын дипломатчдыг улс орноосоо хөөн гаргах болсон шалтгаан нь ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мэдрэл саажуулах бодисоор хордуулсан хэрэгт Их Британийн эрх баригчид Оросыг буруутгаж байгаатай холбоотой билээ.

Э.Аянзаяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day