Өнөөдөр зургаан байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын байнгын хорооны зургаан хуралдаан товлогдоод байна.
Тодруулбал Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах аж. Байнгын хороодоор Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх аж.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Х.Тэмүүжин нарын гишүүдийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Н.Туяа