"Хүний төлөө-Хилийн хяналт" сарын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:42:37

Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт Хил, хорио цээрийн хяналтын хэлтэс шинээр байгуулагджээ.  

Тус хэлтэс байгуулагдсанаар  Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомт болон гүний экспорт импортын бодис, бараа бүтээгдэхүүнд хяналт тавих боломж бүрдсэн бөгөөд 11 дүгээр сард тус байгууллагаас  "Хүний төлөө-Хилийн хяналт"  сарын аяныг өрнүүлж буй юм. Энэ тухай  албаны хүнээс тодруулахад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оныг иргэд бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх жил болгон зарласан. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 11 дүгээр сард "Хүний төлөө-Хилийн хяналт" сэдэвт сарын аян зохион байгуулж байгаа. Бид саяхан Хангийн боомтод ажиллаж өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж, холбогдох заавар зөвлөмжийг өглөө” гэв.

Тус газраас иргэд бизнесс эрхлэгчдэд хандан хилийн гадаад худалдаа болон үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг 70522352 дугаарын утсаар хүлээн авч байгаа аж. 

Х.Эрдэнэбулган

Related news