Нийгмийн ‪‎хамгааллын ‪салбарын залуус ‪зөвлөл байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:38:35

Сүхбаатар аймагт ‪Нийгмийн ‪‎хамгааллын ‪салбарын ‪‎залуучуудын ‪зөвлөл байгуулагджээ.

Аймгийн ‪Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн залуучуудын санаачлагаар Нийгмийн хамгааллын салбарын залуучдын зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, даргаар нь НХҮХ-ийн мэргэжилтэн Д.Гэрэлт-Од, нарийн бичгийн даргаар ХГБХХ-ийн зохион байгуулагч Л.Нарантуул нар сонгогдсон байна.

Энэхүү зөвлөл нь тухайн салбарт ажиллаж буй залуусынхаа  нийгмийн болон оюуны хэрэгцээ шаардлагад нийцсэн олон шинэлэг ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

  Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

 

 

Related news