Биткоины ханш 25 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-17 13:40:37
МОСКВА. /ТАСС/. Сүүлийн 24 цагийн хугацаанд биткоины ханш 25,1 хувиар буурч, өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш анх удаа 10,5 мянган ам.долларт хүрсэн талаар “Coinmarketcap” цахим хуудас мэдээлэв.  
Биткоин нь блокчейн зарчим дээр үндэслэсэн крипто валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр p2p системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют  юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлсэн юм. Гэсэн хэдий ч биткоины нэр хүнд сүүлийн жилүүдээс л эрчимтэй өссөөр байгаа юм.
 
 
 Э. Аянзаяа  
Related news