Олныхоо хүчээр дотуур байраа тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:27:20

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сумынхаа сургуулийн дотуур байрыг иж бүрэн тохижуулах санаачилга гаргаж байгууллага хамт олон, хувь хүмүүсийг уриалан дуудсанаар гурван сая гаруй төгрөгийн эд хогшил цуглуулж чаджээ.

Зургаан тасагтай  нийт  60 гаруй сурагч амьдардаг  дотуур байрыг ширээ сандал, телевиз, ус буцалгагч, ханын самбар, шүүгээ зэрэг сурагчдад нэн шаардлагатай тавилгаар  хангалттай тохижуулсан байна. Дотуур байрыг тохижуулахад иргэд аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд,  спортын холбоод,  бизнес эрхлэгчид  хамтаараа зүтгэсэн бөгөөд гэртээ байгаа хуучин сандал ширээ, хэрэглэхээ больсон  тавилга зэргийг  сайн санааны үүднээс авчирч өгсөн  аж. Ингэснээр  хөдөөгийн сурагчдын сурч хөгжих бололцоо сайжирсан  хэмээн тус сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Найдансүрэн ярив.

Х.Эрдэнэбулган

Related news