Үйлдвэр технологийн паркийн газрыг шийдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:19:05

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд үйлдвэр технологийн парк байгуулах тухай шинэчлэлийн Засгийн газрын үед дуулиантай ярьж байгаад, Шийдлийн Засгийн газрын үед чимээ аниргүй болов.

Энэ тухай эрэн  сурвалжлахад дарга нараас хэн ч хариу өгсөнгүй. Харин Эрдэнэмандал сумын газрын даамал С.Оюунсүрэн  "Эрдэнэмандал сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014 оноос эхэлж Улаанбаатар хотын “Инженер геодези” компани хийсэн. Үйлдвэр технологийн паркийн газрыг сумын төвөөс хойно олгосон. 5 га талбайд дөрвөн цэгийн солбилцлын тэмдэглэгээ хийсэн. Парк барих газрын товыг тогтоосон" гэв.

Л.Булган

Related news
Comments