Бага боловсролын багш нар чуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас бага боловсролын багш нарыг хамруулсан “Багшийн ёс зүй, харилцаа, хандлага, өөрчлөлт” сэдэвт сургалтыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад аймгийн төв болон хөдөөгийн сумдын 25 ерөнхий боловсролын сургуулийн 250 гаруй бага боловсролын багш нар хамрагдав.
Бага боловсролын багш нарт “Багшийн ёс зүй”, ”Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Авлига”, “Бага боловсролын чанарын шинэчлэл”, “Монгол хэл, математикийн хичээлийн сургалтыг сайжруулах”, “Гэр бүлийн харилцаа”, “Стрессээс хэрхэн ангижрах вэ?” зэрэг чиглэлээр мэдээлэл өглөө. Энэхүү сургалт нь бага боловсролын багш нар сургалтын чанарыг хэрхэн сайжруулах талаар нэгдмэл ойлголтонд хүрч, туршлага хуваалцах боломж олгосноороо сургалт ач холбогдолтой болсон байна.
Өнгөрөгч 2016-2017 оны хичээлийн жилд бага боловсролын багш нарын ёс зүйтэй холбоотой гомдол "Архангай аймгийн Багшийн ёс зүйн хороо"-нд нэг иржээ. Харин энэ хичээлийн жил эхэлснээс хойш ийм төрлийн гомдол ирээгүй байна. Багш нар наймдугаар сард хуралдсан бага хурлаараа "Багшийн ёс зүйн хороо"-гоо шинэчлэн, хорооны даргаар Боловсрол, соёл, урлагийн газрын Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга Ж.Дэнсмааг сонгосон байдаг.

Б.Гэрэлт-Од