Малчдын эдийн засгийн судалгааг анх удаа авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. "Пипл Ин Нийд" олон улсын төрийн бус байгууллагын ажилтнууд Архангай аймагт гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр малчин өрхийн эдийн засгийн судалгаа хийхээр ирээд байна.
Тэд малчин өрхийн орлого, зарлага нь хэр тэнцэж байгаа юм, зарлага нь орлогоосоо их байвал хэрхэн нөхдөг, байгалийн гамшигт үзэгдлийг яаж даван туулдаг зэргийг судлах гэнэ. Анх удаа хийж байгаа энэ судалгаанд Ихтамир, Чулуут, Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан, Булган, Цэнхэр гэсэн найман сумын малчид хамрагдах юм.
Тус байгууллагынхан судалгаагаа хийхдээ дээрх найман сумын малчдын амьдралыг амьжиргааны түвшингээр нь нэн ядуу, ядуу, дундаж, боломжийн гэсэн дөрвөн түвшинд хувааж түвшин бүрээс 4-6 малчинтай уулзаж судалгаа авах юм байна.
Судалгааны дүн ирэх 12 дугаар сарын дундуур гарах юм байна. Судалгааны үр дүн ямар гарахаас шалтгаалж дараагийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулах гэнэ. Тухайлбал, гамшгийн эрсдлийг яаж бууруулах вэ, урьдчилан сэргийлэх ямар ажил хийх вэ зэрэг нь тодорхой болж, шат дараатай ажлууд хийгдэх ажээ.

Б.Гэрэлт-Од