Аймгийн хэмжээнд 3500 ширхэг мод, бут сөөг тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-18 19:39:31
Архангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тав, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Мод тарих ажил 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Намрын мод тарих үндэсний өдрийг сум дундын Ойн анги, Цэцэрлэг сумын ХТТНААҮГ, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран энэ сарын 14-ний бямба гарагт “Нэг иргэн – Нэг мод” уриан дор зохион байгууллаа. 

Энэ жилийн онцлог нь аймаг, сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ ажилд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг идэвх санаачлагатай оролцуулсан байна.

Уг арга хэмээний хүрээнд аймгийн хэмжээнд гацуур, шинэс, хайлаас, голт бор, бургас, улиас, шархуайс, чацаргана, үхрийн нүд зэрэг 1600 ширхэг мод, 1940 ширхэг бут сөөгийг 77 байгууллага, 475 иргэн, ажилтан албан хаагчдын оролцоотойгоор тарьж суулгалаа.

Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнд ХНБЦГХЗ, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хас банкны Архангай аймаг дахь салбар зэрэг олон байгууллагууд идэвхи санаачлагатай оролцов.   

Б.Гэрэлт-Од
Related news