Суллагдсан иргэд хэрэг зөрчил гаргаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨршөөлөөр суллагдаж байгаа иргэдээс болгоомжилсон, айж бэргэсэн хүн цөөнгүй. Цагдаагийн газраас иргэдийг тайвшруулах зорилгоор мэдээлэл лавлагаа авлаа.
ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, цагдаагийн ахмад Д.Оюун "Одоогоор суллагдсан иргэдээс нэг ч зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй байгаа. Өмнөх туршлагаас үзвэл, өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийн 7-8 хувь нь дахин гэмт хэрэгт холбогддог болохоос суллагдуутаа гэмт хэрэг хийдэггүй" гэсэн хариу өгөв. Дархан-Уул, Орхон аймагт сууллагдсан залуус зодоон хийсэн гэх мэдээлэл худлаа аж. ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүүгийн мэдээлснээр нийт 2017 хүн суллагдсан. Үүний 18 нь хүүхэд, 108 нь эмэгтэй юм байна.
Ж.Батсайхан
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days