Хятад руу буу, сум гаргахыг завдах нь ихэсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газрын ажилтан Замын-Үүд боомтоор Хятад руу хил нэвтрэхдээ буу, сум хил давуулах гэж байгаад хятадын гаалийн ажилтнуудад баригдсан байна.
ГХЯ-наас лавлахад эх сурвалжийн мэдээг үгүйсгэсэнгүй. Шалгаж нягтлаад хариу өгье гэлээ. Сүүлийн үед хятадууд буу, сум ихээхэн сураглаж, өндөр үнээр худалдан авахыг эрмэлзэх болсон тул монголын зарим иргэд хууль бусаар буу, зэвсэг хил нэвтрүүлэхийг завдах нь олширчээ. Мөн монголын нэгэн эмэгттэй ангийн буу задлан машиндаа нуусныг хятадын гаалийнхан саяхан илрүүлсэн бол Дорноговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтын гаалийн байцаагчид БНХАУ руу спорт, агнуурын бууны 4 мм-ийн сум гаргахыг завдсаныг илрүүлж байсан юм. "ТОЗ-8" маркийн бууны 500 ширхэг америк сумыг биедээ нуусан иргэн Б-ийг хил, гаалийнхан саатуулаад байна.Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хилээр буу, сум, галт хэрэгсэл нэвтрүүлэхийг завдсан таван хэргийг илрүүлэн шалгаж байна.
Ж.Батсайхан